Sunday, January 26, 2020

Чоно борооноор

Чоно борооноор гэгчээр короно вирус гарсан биш манай эмийн сангуудаар маск, санитол, цэнхэр спирт тасарч хөгийн зүйл болж байна. Зориуд дарж зохиомол хомсдол үүсгэдэг монгол зан хэвээрээ л байна. Зарим нь боодол боодол маск дарсан байх нь ч байна.

Sunday, January 5, 2020

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН ҮНЭ ЦЭНЭ АЧ ХОЛБОГДОЛ


ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлуудын нэг нь Халхын голын дайн юм. Уртаашаа 70 км өргөнөөрөө 20 км нутгийг хамарсан фронт дээр Монгол, Зөвлөлт, Манж, Япон гэсэн талуудаас 130 мянган хүн, 800 нисэх онгоц 1000 гаруй танк оролцсон дайн 1939 оны 05 сараас 09 сарын 16 хүртэл үргэлжлээд дайн дуусаад 80 жил болжээ.

Tuesday, December 11, 2018

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол дахь айлчлалын талаар

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын Монгол дахь айлчлалын талаарх дүгнэлтээ ОХУ-ын Regnum сайтад өгсөн нь гарчээ. https://regnum.ru/news/polit/2534537.html?t=1544432266

Thursday, November 22, 2018

БАРОН УНГЕРН 1921 ОНЫ ХУВЬСГАЛД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН БЭ?


Монголын түүхэнд өөрийн ул мөрөө сайнаар ч тэр саараар ч тэр үлдээсэн гаднын олон хүмүүс байдгийн нэг нь Барон Унгерн Фон Штернберг (1885-1921) юм. Монголчууд Унгерны тухай хуучны соц нийгмийн үеийн кино, ном ухуулга хуудас дээрээс дандаа эсрэг муу дүрээр ойлгон хүлээн аваад тэр чигээрээ тархинд нь гүн гүнзгий суучихсан.

МӨНХ БОЛОН БАТ ХААДЫН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА


Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой байр суурьтай хоёр эрхэм бол Монголын их хаан Мөнх болон Зүчийн (Алтан ордны) улсын хаан Бат нар юм. Тэдний нөхөрлөл маш эртнээс улбаатай байж насан эцэс болтол нь үргэлжилсэн байна. Мөнхийн эцэг Тулуй, Батын эцэг Зүчи нар Чингис хааны олон хөвгүүд дундаас онцгой сайн харилцаатай байсан юм.

Monday, October 15, 2018

Буриадаар аяласан тэмдэглэл

ОХУ-ын Буриадын Улан Удэ хотод 3 дах удаагаа аяласан тухайгаа товчхон өгүүлбээс. Хиагт дээр урдын адил орос ах нарын хүнд суртал хэвээр л байна. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсоогоод л байна даа. Нэг машин үзээд таг алга болно. За тэгж тэгж нэг ирээд баахан юм ухаж онгичиж байгаад дээрэнгүй харьцаж байгаад гаргана даа. Зам нь ч уг нь сайхан юм. Улан Удэ хот хүртэл хөнгөн тэрэгтэй 3 цаг шахуу давхиад асуудалгүй орно. Хулгай дээрэм их замын дээрэмчид ч алга. 
Алсаас харагдах Улан Удэ хот. Манай Сэлэнгэ мөрөн Удэ гол хоёрын уулзвар дээр хот бий болжээ. Улаан цэргүүд баахан цагаан цэргүүдийг Удэ голын мөсөн дээр буудаж цусаар будагдаж Улаан Удэ болсон, эсвэл хувьсгалын билэг тэмдэг болгон Улаанбаатар шиг Улаан Удэ гэж нэр өгсөн гэх. Тийм ч том биш гэхдээ нилээд таруу байрлалтай. 400 мянга орчим оршин суугчдын 70% нь Орос, 30% нь Буриадууд. Үзэх харах зүйлээр үнэндээ даржин байсан. Лениний аварга том толгойг эс тооцвол. За тэгээд үйлчилгээ ч тийм ч сайн биш. Сүүлийн үед л гайгүй болсон бололтой. Хоол унд яахав орос, буриад, хятад гээд байнаа байна. Үнэ ханш ч боломжийн юм билээ. Буудлын хөлс ч гайгүй шүү. Манай консулын буудал хямдхан бас аюулгүй. 
Хүмүүс нь оросоор ярина. Хөгшчүүл бага сага монголоор тэгээд залуус нь оросоор л ярина. Манайхан сүүлийн үед их очдог болсон ч бүдүүлэг байдал нь хэвээрээ шүү.

Sunday, September 16, 2018

Популзизмын балаг

Өнгөрсөн бямба гарагт хот бараг л тэр чигээрээ тоггүй болж харанхуй болсон. Бүгд л эрчим хүчний салбарыг тэр дундаа станцуудыг хараасан байх. Гэвч гол буруутан нь иргэн та бид нар шүү дээ. Сүүлийн 30 гаруй жил популизм гэдэг халдварт өвчнөөр хангалттай өвджээ. Эгийн голын, Шүрэнгийн, гээд олон усан цахилгаан станцын төслийг орос ах нартайгаа нийлээд зогсоож чадсан. Саяхан нь Багануурын болон 5-р цахилгаан станцын төслөө амжилттай зогсоосон. Горыг нь сая хангалттай амслаа. Аливаа улсын эрчим хүчний бодлого бол төрийн хар хайрцагны бодлого стратегийн чухал бодлого байдаг. Гэтэл хэдхэн популист хүмүүсийн харгайгаар гаднын хараат болж байна. Оросын гол бодлого бол манайхыг түлш эрчим хүчний хараат байдалд оруулах дээрээс нь сибирийн эрчим хүчийг манайд шахах юм. Бид Хятад руу эрчим хүч нийлүүлэх супер сүлжээ гэсэн балай мөрөөдлөө орхиод нэн түрүүнд үеэ өнгөрөөсөн ХХ зууны станцуудаа шинэ станцуудаар солих, сэргээгдэх эрчим хүчээ ашиглах ялангуяа УЦС-даа яаралтай барих шаардлагатай байна. Орос Хятад юу гэх нь хамаагүй. Бид тусгаар улс юм бол ядаж хаана юу барихаа хэн нэгэн улсаар заалгана гэж үү?

Чоно борооноор

Чоно борооноор гэгчээр короно вирус гарсан биш манай эмийн сангуудаар маск, санитол, цэнхэр спирт тасарч хөгийн зүйл болж байна. Зориуд дарж...