Буриадаар аяласан тэмдэглэл

ОХУ-ын Буриадын Улан Удэ хотод 3 дах удаагаа аяласан тухайгаа товчхон өгүүлбээс. Хиагт дээр урдын адил орос ах нарын хүнд суртал хэвээр л байна. Яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зогсоогоод л байна даа. Нэг машин үзээд таг алга болно. За тэгж тэгж нэг ирээд баахан юм ухаж онгичиж байгаад дээрэнгүй харьцаж байгаад гаргана даа. Зам нь ч уг нь сайхан юм. Улан Удэ хот хүртэл хөнгөн тэрэгтэй 3 цаг шахуу давхиад асуудалгүй орно. Хулгай дээрэм их замын дээрэмчид ч алга. 
Алсаас харагдах Улан Удэ хот. Манай Сэлэнгэ мөрөн Удэ гол хоёрын уулзвар дээр хот бий болжээ. Улаан цэргүүд баахан цагаан цэргүүдийг Удэ голын мөсөн дээр буудаж цусаар будагдаж Улаан Удэ болсон, эсвэл хувьсгалын билэг тэмдэг болгон Улаанбаатар шиг Улаан Удэ гэж нэр өгсөн гэх. Тийм ч том биш гэхдээ нилээд таруу байрлалтай. 400 мянга орчим оршин суугчдын 70% нь Орос, 30% нь Буриадууд. Үзэх харах зүйлээр үнэндээ даржин байсан. Лениний аварга том толгойг эс тооцвол. За тэгээд үйлчилгээ ч тийм ч сайн биш. Сүүлийн үед л гайгүй болсон бололтой. Хоол унд яахав орос, буриад, хятад гээд байнаа байна. Үнэ ханш ч боломжийн юм билээ. Буудлын хөлс ч гайгүй шүү. Манай консулын буудал хямдхан бас аюулгүй. 
Хүмүүс нь оросоор ярина. Хөгшчүүл бага сага монголоор тэгээд залуус нь оросоор л ярина. Манайхан сүүлийн үед их очдог болсон ч бүдүүлэг байдал нь хэвээрээ шүү.

Comments

Popular posts from this blog

КАСЕ-ДАГИЙН ТУЛАЛДААН