АЛТАН ОРДНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ХОТУУД БА ТЭДГЭЭРИЙН ХӨГЖИЛ Дэлхий дахинаа т ө р засаглалын гайхамшигтай онолч, цэргийн гарамгай жанжин, нийгмийн нэрт з ү тгэлтэн, ч ө л өө л ө гч, булаан эзлэгч хэмээн нэрлэгдсэн аугаа их Чингис хааны ач Бат хан ы байгуулсан Алтан ордны улсын нийслэл бол Сарай хот юм. Өрнийн их аян дайнаас буцаж ирсэн Бат хааны зарлигаар 1243 онд Ижил мөрний сав газарт нийслэл “Сарай” хотыг анх үндэслэн байгуулжээ. “Сарай” гэдэг нь орд гэсэн утгийг агуулж, туркийн “ saraj”, б ашкирын “ һарай” , казахын “ сарай ” , узбекийн хэлний “ saroy ”-тай үндэс нэгтэй монгол-түрэг гаралтай үг юм.