Posts

Showing posts from September, 2018

Популзизмын балаг

Өнгөрсөн бямба гарагт хот бараг л тэр чигээрээ тоггүй болж харанхуй болсон. Бүгд л эрчим хүчний салбарыг тэр дундаа станцуудыг хараасан байх. Гэвч гол буруутан нь иргэн та бид нар шүү дээ. Сүүлийн 30 гаруй жил популизм гэдэг халдварт өвчнөөр хангалттай өвджээ. Эгийн голын, Шүрэнгийн, гээд олон усан цахилгаан станцын төслийг орос ах нартайгаа нийлээд зогсоож чадсан. Саяхан нь Багануурын болон 5-р цахилгаан станцын төслөө амжилттай зогсоосон. Горыг нь сая хангалттай амслаа. Аливаа улсын эрчим хүчний бодлого бол төрийн хар хайрцагны бодлого стратегийн чухал бодлого байдаг. Гэтэл хэдхэн популист хүмүүсийн харгайгаар гаднын хараат болж байна. Оросын гол бодлого бол манайхыг түлш эрчим хүчний хараат байдалд оруулах дээрээс нь сибирийн эрчим хүчийг манайд шахах юм. Бид Хятад руу эрчим хүч нийлүүлэх супер сүлжээ гэсэн балай мөрөөдлөө орхиод нэн түрүүнд үеэ өнгөрөөсөн ХХ зууны станцуудаа шинэ станцуудаар солих, сэргээгдэх эрчим хүчээ ашиглах ялангуяа УЦС-даа яаралтай барих шаардлагатай байна. О...

Хийн хоолой

Image
ОХУ, Хятадыг холбох хийн хоолой Монголын тал нутгаар дайрах эсэх нь өөрөө эргэлзээтэй. Оросууд хичнээн бид дайруулах бодолтой байгаа зөвшөөрч байна гэсэн ч цаагуураа Хятадуудтай аль хэдийнээ тохирсон байх магадлалтай. Орос-Хятад цаагуураа яаж тохирсон гэдгийг бид мэдэхгүй. Ер нь ч тохирч байсан улсууд. Бид хий дэмий маш том зүйл хүлээгээд байгаа юм биш үү. Украины жишээ Орост хангалттай сургамж болсон гэж бодож байна. Гэхдээ дараа дараагийн үйлдэл үйл ажиллагааг нь тандах л үлдлээ.

Восток-2018

ОХУ-д болж буй Восток-2018 цэргийн сургуулийн талаар олон нийт тэр дундаа Монголчууд сүр болгон хүлээн авч талцал хэрүүл хийж байна. Энэ сургууль нь Америк зэрэг өрнөдийн улс орнуудын эсрэг чиглэсэн. Тэд гомдоно гэх зэргээр бичиж байна. Яг үнэндээ АНУ энэ сургуульд төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаа. Тэгээд  Орос-Хятад хоёр цэргийн салбарт он удаан жил хамтран ажиллаж чадахгүй гэж үзэж байгаа нь үнэн бололтой.