КАСЕ-ДАГИЙН ТУЛАЛДААН
Монголчуудын өрнө зүгт хийсэн аян дайны үед болсон нэгэн гайхамшигт ялалт бол өнөөгийн Турк улсын нутагт 1243 оны 6 дугаар сард болсон Каседагийн тулалдаан юм. Тэнд Монголын эзэнт гүрний түмтүүд бага Ази дахь ( өнөөгийн Туркийн нутаг, Анатолийн газар нутаг ч гэх нь бий ) Никейн [1] эзэнт гүрэн, Румийн [2] султант улс, Трапезу дын [3] эзэнт гүрнүүдийн хамтарсан холбоотны армийг Туркийн төв хэсгийн Кёсе-даге уулын хавцал орчимд тулгарсан байна. Түүхэнд Хоседаг, Кёсе-даг Армен хэлээр “ Ch'man-katuk ” гэх мэтээр олон янзаар нэрлэдэг.